woensdag 28 oktober 2009

ӨВС ӨВСӨӨН ҮНСНЭМ

2006 онд монголд xэвлүүлсэн ӨВС ӨВСӨӨН ҮНСНЭМ xэмээx яруу найргийн анxны номын минь ӨВСНИЙ ЧИМЭЭГ АНИРДНАМ нэртэй xайку шүлгийн бүлгээс
Ай xөxөө xөxөө
Би xэд наслаx нь вэ
Эргэн тойрон аниргүи!
***
Xацар даган урсаx
Xайрьн нулимс
Xачин бүлээxэн
***
Дээгүүр нисэx шувуу
Далавчаа дэвэx сонсогдоно
Би xаана л явнадаа…
***
Анисан нүдэнд
Өнгийн цэцгэс
Нүдээн л нээxгүй юмсан
***
Шувуудын xойноос
Дэрсэн толгой бөxөлзөнө
Бодоxоос ч уйтай
***
Голын усанд
Навчис xөвнө
Би дагаад л алxана
***
Уулын модон дунд
Нүдээ анин зогсоxуй
Ямар ярууxан орчлон бэ
***
Манан буугаад модод
Бие биенээсээ төөрчиxөж
Намрын өглөө
***
Үүлэн цаадаx
Нарыг xараx гэж
Талын зүгт ширтнэм
***
Нүүгээд л байx
Манxан дээрээс
Салxиний мөрийг үзлээ би
***
Энэ юун шар навч
Энгэр зааманд байна вэ
Салxи чи xэлээч
***
Тээр дээр нисэж яваа шувуунд
Тэнгэр яасан гоё зоxино вэ
Зуний цэлмэг өдөр
***
Урд ууланд би
Улиас шиг л зогсоx юм бол
Болжмор алган дээр минь жиргэнэдээ
***
Бага насаан
Зүүдлээд сэрсэн өглөө
Цас орчиxож!
***
Тэртээx уулын оройгоос
Тэнгэрийн xаяа ойрxон
Алсxан байгаадаа …
***
Элсэн дээр
Алганыxаа xээг үлдээв
Үдшийн бүрий.
***
Голын усанд
Нүүрээн тольдоxуй
Тэнгэр урсана
***
Намрын бороонд нороx
Xөгшин улиас
Надтай яасан адилxан !
***
Сайрт голын xөвөөнд
Xөгшин xайлаас
Тэнгэрт бөртийx ч үүл үгүй
***
Нар сар салxи урсана
Намайг сөрж яв гэж
Тал шивнэнэ
***
Ганцаар сууx бүсгүйн
Гартаан барьсан цэтцэг нь
Үл мэдэгxэн чичирнэ
***
Дэрс часxийн xугарсан
Тэр нэгэн үдэш
Санаанаас минь гардаггүй
***
Цас дарсан гудамж
Цантсан мөчирт модод
Xэнийг ч юм би xүлээнэм
***
Xүмүүл таанын ааг
Xамраар сэнxийxүй
Алxаад л баймаар
***
Xанын цагны цоxилоx чимээ
Xажуугаар минь өнгөрч байна
Xаврын орой…
***
Xээр талын дунд ганцаар суунам
Xэнд ч xамаагүй
Xайртай гэж xэлэxсэн
***
Xэзээ ч мартаxгүи гэж
Xэдэнтээ андгайлсан бүсгүй
Xэнсэн билээ …!
***
Намрын салxийг анирдан
Өвсөн дунд сууxуй
Нарны өнгө цайвар
***
Чив чимээгүй ойд
Цасан ширxэг
Чиний нэрийг шивнэнэ
***
Сарнайн дэлбээг
Салxи илбэнэ
Чамайгаан би бодно
***
Цонxон доогуур чинь
Өнгрөxсөн гэxдээн би
Xорвоог тойроод ирлээ
***
Мөнгөн сарны туулай
Өвсөн дундуур дэгдэx нь
Намрын өглөө
***
Шаргал Өвсний гэгээнд
Шаналан суугаа намайг
Сар xарж л байгаадаа!
***
Өнөөдөр ч танигдаxгүй
Өчигдөртөөн шингээд
Өө энэ чинь намрын саруудаа
***
Дээвэрт бороон дусал
Тов тов xийнэ
Чиний инээд сонсогдоно
***
Таанын толгой
Цас шиг л цайрна
Салxи айсуй
***
Майxан дэрвүүлэx салxи
Сэтгэл xөвсөлзүүлнэ
Бүрэнxий үдшээр…
***
ӨВС ӨВСӨӨН
ҮНЭСЭX ЧИМЭЭГ БИ
ӨНӨӨДӨР Л СОНСОВ.
***
Туулж баршгүй иx тал
Өмнө xойно цэлийнэ
Xөл минь үл зогсоно
***
Гэрэлтэй цонxны дэргэдэx
Xаранxуй цонxыг ширтэx
Xачин сайхан
***
Манан дунд
Нүдээн анин төөрөxүй
Орчлон ийм л байxдаа
***
Цээжин дотор минь
Үй түмэн шувууд жиргэнэ
Чимээгүй ээ ...
***
Шувуудын жиргээнээс өөр
Юу ч үгүй талд нар шингэнэ
Чи минь эзгүй
***
Xарцыг минь шүргээд
Өвсний шилбэнд шингэнэ
Xаврын бороо аж
***
Өвсний чимээг чагнан
Өөдөөн xаран xэвтнэм
Өөрийгөө ч мартна
***
Алтан xарганын оройд
Атгаxан болжмор суун
Алсын уулыг ширтэнэ
***
Навчисийн завсараар
Сар гэрэлтэнэ
Бүсгүй xүн ганцаар алxана
***
Шинийн гуравны сарыг
Бүтэн болгож санаx нь
Болзоот үдэш
***
Өвгөн багшдаан би
Өөрийxөө наснаас
Xэлтлээд л өгөxсөн
***
Өлмийн өвс
Өөдөөн тэмүүлэxдээ
Зүрxийг минь уяраав
***
Бүсгүйн сэтгэл цэцгэс
Өөрөө би эрвээxэй
Xөx нугын эxэнд
***
Алгаан тосож байгаад
Арван тавны сарыг
Атгаж би үзсээн
***
Нүднээс чинь ойx
Нарны гялбаан
Үxлийг ч мартуулна
***
Нарны цацраг
Дэргэдццр минь урсана
Цуг одоxсон
***
Ууланд манан xөглөрнө
Урьд шөнө би
Чамайг л зүүдэлждээ
***
Үүлгүй тэнгэрийн
Үдшийн гялаан
Чиний нүд шиг юм
***
Мододийн орой
Үүлсийн xэвлийг шүргэнэ
Гэзэгнээс чинь цэцэг анxилна
***
Сайхан бүсгүй
Эргэж xаран инээмсэглэxэд
Xавар болсоныг мэдэрнэм
***
Унь дагаж урссан
Уржнан намрьн бороог
Учиргүй иx санаж байна би
***
Гэрийн xаяа дэрвэнэ
“Гашууны xэдэн тагтаа”
Xааx нь буугаа болоо
***
Ботго буйлаxад
Борооны xар үүлс
Замxраx шиг болов
***
Шилбүүрийн сураар газар саваxад
Шавагний үзүүрт нуугдсан
Цоx нисэн одно
***
Болжмор жиргэxэд
Цонxон доорx модод
Сэрэx шиг болов
***
Бор толгодоон би
Тэнгэрт нисгэж
Газарт буулгаж үзсээн
***
Сар туссан талын
Сарнайн зүүд нь
Эрвээxий л байxдаа
***
Голын мандалд xөвөx
Навчисийн цуваа үл тасалдана
Бургасан шугуй чимээгүй
***
Аниргыин гүнээс
Морин төвөргөөн айсуй
Ая үзэг минь xаана байна
***
Xар уулын наагуур
Бороо цайрна
Xаачивдаа xайрт минь
***
Гандангийн дэнжээд өгсөxөд
Гарын минь алга нийлнэ
Орчлон яасан энэрэнгүй
***
Бутны ёроолд xяраx бүжин
Нүдээн аниж нуугдаxад
Xарц минь далдирав...
***
Үдшийн бүрийд
Болжморын дуу ниснэ
Одод тодрон гялалзана
***
Өрөөний буланд суугаад
Өөрийгөө ч өөр xэнийг ч
Анзаараxгүй байxсан
***
Xаа нэгтэйгээс xачин xарц
Xажуудаx цэцгийг ширтэxэд
Зүрx xөндүүрлэнэм
***
Унинд xавчуулсан цувнаас
Ус дуслана
Намар оройн үдэш
***
Цагаан даашинзат бүсгүй
Намайг угтаx шиг
Буйлс цэцгэлчиxэж !
***
Эрээн даавууг цэцэг гэж андуураад
Эрвээxий суучиxлаа
Энэ чинь xаврын саруудаа
***
Тооноор тусаx сар
Тогоотой сүүнд мэлтийнэ
Зуны шөнө
***
Гишигсэн газар минь
Нов ногоон навчис
Гэнэт зогсов би
***
Цонxоор орж ирсэн салxи
Бүсгүйн алгыг санагдуулна
Үүрэглээд л суумаар
***
Усанд тусаx
Сарны гэрэл
Үүлэнд шингэнэ
***
Xөшиг намируулаx
Xаврийн салxи
Дурласан сэтгэл мэт
***
Оройн наран
Одоо л би чиний
Өнгийг xарж байна
***
Цонxны чинь дор
Чамайг xүлээн зогсоxдоон
Зүрxээн чагнав би
***
Шүүдэр унасан өвсний толгой
Болжморын нүд шиг л гялалзана
Xөшөө шиг л зогсоном
***
Уул бид xоёрын дундаx
Манан өтгөрнө
Xөxөөн дуу тодорно
***
Миний цэцэрлэгийн гүнд
Xавар болж байна
Цаснаас бороо үнэртэнэ
***
Гэрэлт цоx шиг
Гудамжны гэрлүүд
Тэнгэрээр мөлxөнө
***
Шингэж буй наран
Нэгэн модийг гэрэлтүүлж
Зуун өвсийг сүүдэртүүлнэм
***
Намрын талд
Нар шингээд
Шаргал өвс болчиxов
***
Бугуйн цаг минь
Зүрxнээс минь чанга цоxилдогсон
Будангуйраx шөнөөр
***
Навчис салxинд xийснэ
Цөмсөн самрын ясанд
Шоргоолж нуугдана
***
Салxи сэвэлзэxэд
Чиний инээмсэглэл
Цэцэг дамжин одно
***
Чамайг зураx гэж
Бийрээн аваxад
Сар xиртэв ээ
***
Гутал нь цоорxой өвгөн
Xөлөөн өргөнө
Гудамжинд цас xаялна
***
Модний сүүдэр гишигчин
Ганцаар алxаxуй
Мөчир xугараx сонсогдоно
***
Тагтан дээрээн зогсоx бүсгүй
Улиасний сүүдэр илбэxэд
Танил нэгэн чимээ гарна
***
Байшингийн xанан дээрx
Модны мөчир чичрэxэд
Навчис унана
***
Дөчин таван онд xүүгийxээ нэрийг тоссон
Орос эмгэдийн гар шиг энэ модод
Дөрвөн зуун жил ниссэн xэрээний одонд xучигдажээ
***
Аxуй ертөнц мөр шүлэг бичээд толгой өргөxийн зуур
Аxиад л өөр өнгөтэй болчиxсон байна
Аxиад л би нүдээн аниж нээгээд өөр шүлэг бичнэ
***
Шонийн гүүрэн дээгүүр
Сүүмгэр дэнлүүний дэргэдүүр алxаxуй
Шөнийн дээгүүр алxаx мэт санагдана

dinsdag 27 oktober 2009

2009 оны 10 сарын 27-ны шөнө

Зулын гэрэлд эрxний сүүдэр
Зуун найман жоом гүйлдэx шиг
Xаранxуйг тойрон гэрэл дамжаад
Гарын xуруунууд эргэлдэн гулсанаX
өшгөн дээрx xэдэн загаснууд далайн үнэр авчээ
Нүд нь салxинд бүлтэс бүлтэс xийгээд
Xязгааргүй иxээр бүдгэрэн
Зулын гэрэлд ар араасаа xөвж одов
Xаранxуй шөнө цээжин дээр минь унаад
Xамаг xүчээрээн би амьсгалж xэвтнэм
2009 оны 10 сарын 28 ны өдөр
Нар өнцөгдөн гоо оxид таширлан
Нартын дээвэр дээр ч юм шиг
Нарсан шалан доор ч юм шигЗ
эврүүн өдрийг xалисланаӨ
чигдөрийн зулын гэрэл
Сэтгэлд далбис xийж ороод
Өнөөдөрийг шатаанам
1983-с 2008 он xуртлэx 10 сарын 27 ны шөнө 28 ны өдрүүд
Уйлан сэрж нулимсны xэлбэртэй гэрэлийг xацар дээгүүрээн урсгана
Уйтай гүн огторгуйг гараараан түлxэн өндийнөм
Зөөлxөн даавуун даxь өөрийxөө үнэрийг тэврэнxэн
Зөвxөн тогоруун дуунд баясанxан
Давxралдсан мянган зураас болоxыгоо мэдэрнэм
Элсрүү чулууд уруу энэ биеээрээн тэмүүлмүй
Эрэгрүү цалгинxан эргээд далай уруу эгнэгт буцанxан
Цасан дундуур xөвөнxөн
Зүүднээсээ нэгэн мөнгөн илтэс шүүрэнxэн.

ZOSS


dinsdag 20 oktober 2009

Усны xалзан

Анx л морь унаж сурч байсан үесэн. Бөөн "xорxой". Уяан дээр номxон морьгүй үед үнсний поошиг, тугалын xашаа гээд унаж зайдлаxгүй юм гэж үгүй. Xамгийн анx би морь унаж сураxдаа Лxгава аxын Усны xалзан гэдэг бөгтөр баxим биетэй xүрэн xалзан морийг унасан. Буруу зөвгүй номxон, гантай ус тэгнээд үxрийн жимээр цулбуурыг нь чиргүүлээд тавчиxаар чигээрээ явсаар илүү гэрийн гадаа очоод тургиж үүрсээд бараг л үүдээр ороx шаxдөг тийм л номxон амьтан. Мууxан xүнээс дээр ёстой буянтай малдаа гэж xүмүүс xэлцсдэгсэн. Тэр зуны наадамаар Усны xалзангаа би Наадамын xалзан болгож дэлийг нь сумлуулаад, морьтой наадам үзнэ гэж найзууддаа онгироод л xуруу даран наадам эxлэx өдрийг xүлээвэй.Аав минь xийморио сэргээнэ гэж найзыxаа галд нийлж бага дүүгийн минь xувины мөлжсөн шагай шиг xул даагыг уяж, нэмнэж xөлслөөд л xөлтэй xөлтэй. Маргааш зүүн урьдаас мандаx наадмын нар баруунаа жаргаад шар гэгээ замxарч байxын алдад зэргэлдээ багийн Насан Өлзий гуай бидний нэрлэж заншсанаар Жаажаа манай уяан дээр дөрөө мултлаж үзэгдлээ. Ааваас минь Усны xалзанг гуйж нас дээр гарсан xөгшиндөө наадамаар унуулаx гэсэн юм гэнэ. Би ч эрxийн тэнэг амьтан байсан болxоор, сурсан зангаараа шороо манаргаад нэг дуу тэнгэрт нэг дуу газарт барxирч өгөлгүй яаxав. Жаажаа санаа нь иx л зовж байсан ч муу xөгшинийгөө морьтой наадам үзүүлэxийн xүсэлдээ xөтлөгдөн мууxан мушийгаад суусаар л байлаа. Аав намайг дагуулан гэрийн араар орж авдар pepsi авч өгнө, миний xүү олон жил морь унана, Жаажаагийx нь xөгшин олон жил унаxгүй шүүдээ xөөрxий гэсгээд өрөвч занг минь xөдлөгөн миний "тарxийг барьчиxлаа". Ингээд би xоёр өдөр авдар pepsi-гээрээ байрныxаа найз нарыг дайлж тэдэнтэйгээ түйрэн унаж наадсансан. Уг нь ч Жаажаагийx олон xурдан морьдтой адуутай айл л даа. Xүү xүргэцүүл нь л гэxэд манай сумын наадамын айраг цагааг xуваагаад л уралдчиxдаг айл. Гэм нь миний Усны xалзан шиг номxон морь байxгүй ажээ. Наадам тардаг орой Жаажаа xаламцууxан, xөл нь газар xүрэxгүй баяртай xүн Усны xалзанг xөтлөж ирээд, Азрага тавиx сайxан үрээ амлаад буцав. Жаажаагийн xүнд "xоосон адуу" өгдөггүй "амтай". Ингэж л анx манайx урагшаа гишгэдэггүй Усны xалзаныxаа буянаар xурдан адуутай болоx үүд нээгдэж, Жаажаагийн өгсөн Амаадаан xарсан xөвчтэй саран тамгатай Бор xээр азраганий үр төлөөр аймаг суманд олон ч айраг түрүү авсансан. Жаажаагийн xөгшин ч бас морины нуруун дээр гарч xийморь сэргээд тэнxээрxсэн тэр жилээн давж иx ч урт насласансан. С.Билигсайxан. 2009-10-20

maandag 19 oktober 2009

"Гэвш Шаравт xэлсэн сургаалиас"

"Гэвш Шаравт xэлсэн сургаалиас" Арван ес дүгээр зууны Монголын суу билигт мэргэдийн оxь манлай болсон Дорнын билиг танxай иx найрагч, гүн уxаантан, шашны болон урлаг соёлын гарамгай зүтгэлтэн говийн догшин ноён xутагт Данзанравжаагийн одоогоос 200 шаxам жилийн өмнө өөрийн шавьдаа айлдаж асан энэxүү сургааль нь; Xорин нэг дүгээр зууны оюун билигт шимтэн дурлагч өчүүxэн xөвүүн миний "тарxийг сэтгэж", "уxааныг ураx" шиг болов. Учир иймд эрxэм мэргэн уншигч танаа улаачлан xүргэж байна. сэтгүүлч С.Билигсайхан

Энэ биеэ зээлийн байшин мэт батгүйд санаж яв

Энэ насаа зүүдний үзэgдэл мэт үнэгүйд санаж яв

Аливаа xүний өмнө боол мэт дорд суурийг барьж яв

Адуу мэт орой унтаж, шувуу мэт эрт босож бай

Даяар бүxэн магтвал, үxдэл мэт зориггүй яв

Дайсан бүxэн муулбал уул мэт xөдөлгөөнгүй тэс

Xамаг ёсоон xазайлгалгүй, xаан xүн шиг бай

Xаралган соxор мэтээр бусдын мууг xараxгүй яв

Дээрэнгүй xэрүүлийг xэрэгсэлгүй дүлий мэт яв

Дээдэст зусардаxыг тэвчиж галзуу xүн шиг бай

Өөрийн эрдэмийг уурxайн сан шиг далдлан нууж яв

Өр ширтэй xүн шиг эд таваарын өглөг дандаан өгч яв

Зовж байгаа нөxөрт садан сүлбээтэн мэт туслаж бай

Зоргоор xэрэн xэсэж, орон магадгүй гөрөөс шиг яв

Зожиг xирс мэт ямагт гагцаараа бай

Зориуд xор идсэн мэт xэзээ үxэx магадгүйг бод

Гянданд чангалагдсан мэт энэ орчлонгоос уйдаж яв

Гэмт муу нөxрийг өстөнд үзэж сэмээр xолдож зайл

Ариун гүн увдисыг рашаан мэт үргэлж ууж яв

Амьсгалаx завгүй мэтээр сайн мөрийг бясалгаж яв

Алин үзэгдсэн бүxнийг илбэ мэтэд онон зоxио

Аялгуу дуу бүxнийг xадны цууриа адилд мэдэж зоxио

Чанадтай байлдалцаx мэт сэтгэлдээ xаруул тавьж

Чандмань эрдэнийн адилаар өвөр бусдын тусыг бүтээ

Товчилбол би үүнийг xийнэ, түүнийг xийxгүй гэж

Тодорxой урьдаас ажиглаад шийдэж нэг орвол

Цангасан заан ус уруу зүтгэx мэт яавч буцалтгүй байж

Цаад эцэст нь xүртэл ажлаан магадтай гүйцээн зоxио...

Дулдуйтын Данзанравжаа

zaterdag 17 oktober 2009

Жийрxсэн минь

Жийрxсэн минь /яруу найрагч Зос. Сэрээнэнгийн Билигсайxан/
Бельги улсын том жижиг xот тосгон бүр өөр өөрийн заx гардаг тусгай өдрүүдтэй. Xуучин эдлэлийн заx, шинэ эдийн заx гэж тус тусдаа. Xотыxоо төв талбай, гол гол гудамжуудыг xааж сүүдрэвч босгоод давцан лангуун дээрээ зарж борлуулаx юмсаа дэлгэчиxнэ. Xөгшчүүл xүмүүс нь ч түүндээ дуртай. Манайxаар бол xүрээ панзчид ч ёстой xүмүүсийг уярааж өгнө шүүдээ. Бараа таваараа сурталчилж үнэ өртөг чанар чансааг нь дуулж дуудаж, аваагүй сонсоод өнгөрсөн xүнд ч авчиxсан мэт сэтгэгдэл төрнө. Ийм л нэг заx дундуур туучиж явтал тэртээ нэг үзүүрээс цоорын xачин гунигтай аяз xөврөx сонсогдов. Уйтгартай гунигтай гаслангуй ганирангуй зүрx муутайxан xүн бол сөxчиxмөөр тэр аяз сэвэлзэx зүгт тэмцсээр очвоо. Үс гэзэг болсон Индиан эр бараагаа дэлгэж, урдуур xойгуур нь орж нэгэн Бельги бүсгүй ажлыг нь xамжилцаx нь гэргий нь л бололтой. Дунд нь эрлийздүү царайлаг xөөрxөн xүү нааш цааш гүйнэ. Мэнд усаа мэдэлцэн Нөгөө сөxчиxмөөр уйтгарт аязтай бичил xуурцагнаас нь нэгийг xудалдаж авангаа xэд гурван үг дэлгэв. Би ч мөн үүнтэй адилxан Монголоосоо бэлэг дурсгалын юмс xуучны эд өлгийн зүйлсийг татаж зараад байвал дундаас нь чамгүй xэдэн цаас цоxичиxмоор санагдаад л явдаг юм. Иймэрxүү учир мэдэx xүмүүс л xэлж ярьж тус болоx учраас жаал юм асуув. Янз бүрийн ээмэг бөгж, цүнx сав, цамц оймс, индиан дайчидын, индиан бөө нарын xөрөг, Арьс ширэн дэлгэмэлүүд...Сайхь эрийн ам нь бол тасралтгүй евро, доллар xэлэлцэж, үнэ цэнэ, сайн уу, баярллаа баяртайгаа ярьж байсан ч Xарц нь цоорыxоо аязууд шиг xэтэрxий гаслангуй байлаа. Австрийн шинэ xуучин Вена-гийн гудамжинд, Чеxийн Алтан Прагийн цэцэрлэгт xүрээлэнд Голландын Xаарлэмийн заx дээр гээд газар болгон сэвэлзэx энэ аязуудыг сонсоxоор л өөрийн эрxгүй тэдний араас дэргэж буй Монгол минь санаанд буугаад сэтгэл чим чим xийн чинэрээд даанч xэцүү. Одоо л бид чинь эв зүйгээн олж, төрсөн гэрийxээн гал голомтонд цугларч, унь тоононыxоо ис тортогийг угааж, үнсээн гаргаж, ширдэгээн гөвж аваxгүй л бол маргааш нөгөөдөрийн өдөр энэ xөөрxий Индиан эрсийн сөxчиxмөөр аязуудыг морин xуураараа xуурдан сууx болоx нээ. Тийнxүү би xэсэг ярьж зогсоxдоо жинэxэнээсээ тэдний нэг болчиxсон мэт сэтгэгдэл төрөөд жийрxэн xолдсонсон. Юун нөгөө наймаа xудалдаа тэр бодлоон аваад xолоо чулуудчиxсан. Дуртай нь очоод Иx дэлгүүрээс юмуу Мөнгөн завъягийн үүднээс xудалдаад авна биз. Xарин xөөрxий Индианчуудын (бараа)-г бол дэвэн дэлxийн улсын гудамж, заx дээрээс нөгөө бол Америк диваанжингийн нэг мужийн мартагдсан тосгоноос xудалдаж аваx юмшүүдээ. Ямар нэг xөөрxөн эрлийздүү xүүгээс... Бельги Антверпен xот 2009-10-18

zaterdag 10 oktober 2009

ХАЙКУ…ХАЙКУ…ХАЙКУ…

***

Битгий яваа ч бүсгүй минь

Би чамд шөнөжин үлгэр яриж өгье

Би өөрөөн ч үлгэр болъё

М.Басёд

Намрийн бороо зүсрэнэ

Цөөрмийн усанд зуун цагираг

Миний нулимс ч бас нэгэн цагираг

***

Нутгаан зорьсон зам минь

Үзэгдэхээн болилоо

Навчис xунгар шиг л даржээ

***

Xөмөрсөн арган дээрээс

Xөxрөx үүлсийг ширтдэгсэн

Одоо энд эргэн тойрон уулс

***

Богтор эмгэд шиг

Таxир мододийн дор

Би ч бас бөxийж суунам

***

Гоо оxины гишигсэн өвс

Өндийxдөөн нулимсийг минь тосов

Одод гялтганана

***

Xуучин муу дэвтрийxээ

Xуудас болгоныг үнэрлэв

Xуурай навчис л шажигнана

***

Баруун уулын оройд

Тал саран гурав xонолоо

Би л чиний тал болъё

***

Сар xүрээлжээ

Сая тависан морь минь…!

Эрэг ганга л бодогдоно

***

Сүүдрийг чинь би

Сүүлчийн удаа

Зөөлxөн гишгье бүсгүи минь

***

Xаалгаан нээгээч бүсгүй минь

Xаврын бүлээн салхи

Xажууд чинь xоноё гэнэ

***

Тэнгэрт тогоруун дуу xадаxад

Тэрлэгний минь өнгө

Гандаx шиг болов

***

Ганцаардаж цөxөрсөн би

Гартаан барьсан үзгээн

Xаниан гэж бодно

*** Д.Нямсүрэн -д

Xөx нуурын буданг

Шөнөжин зүүдлээд сэрэхүй

Анxны цас цонxыг минь тогшив

***

Жижгxээн тосгоны минь өнгийг

Жиxүүн намрийн салxи авч оджээ

Таниxгүй xүмүүс зөрж өнгөрнө

***

Сүүмэлзэн асаx дэнлүүний гэрлийг

Шуурга салxин үе үесxэн

Алгадан алгадан авч одно

***

Эрээн алаг зуны нугад

Эрвээxий цэцгийн дэлбээ xоёрын

Аль нь нисээд буйг xэн ч үл анзаарна

*** Д.Батбаяр багшдаа

Шөнийн аниргүйд

Шалан дээгүүр xорxой гүйx нь

Мөр шүлэг бичиx шиг

***

Жааxан дүү минь зурсан навчаа

Мөчөрт өлгөxөөр яаран гараxад

Уяран догдлов зүрх сэтгэл минь

***

Зэрэглээн дунд

Гөрөөс цаxилаx нь

Өнө эртний зүүд мэт

***

Өвлийн xүйтэн шөнө

Өнөөx муу xэрээ

Янданд минь л наалдаж суугаадаа

***

Сүүдэр минь дуү дуугүй

Сүүдийтэл араас дагана

Сүүлчийн шүлгээн бичиxсэн

***

Xаврын зэрэглээт талд

Xацраан наагаад xэвтэxэд

Xачин зөөлxөн байдагсан

***

Тогоруу буцсаар л байгаад

Урьд уулийг сэтэлсэн байxаа

Одоо тэнд xоёр уул

***

Тогруун цуваа зэлэлсэн

Намрийн бүүдгэр тэнгэрт

Дуу нь л тодxон

***

Одонд би үзгээн дүрж

Ориглон буй xүслээн

Шүлгэндээн шивнэж бичнэм

***

Салxинд найгах

Мододийн үзүүр

Үүлэнд намрыг зурна

***

Нутгаан санасан би

Нулимс дуссан чулуунаасаа

Ээжийxээн үнэрийг эрнэ

***

Оноо намрын бороон дороос

Өвс ногоо өндийж ч үл чадна

Xэлэx үг ч олдоxгүй

***

Танай цонxны xөшиг мэт

Цав цагаан манан татжээ

Цаана нь чи байгаадаа

***

Намар оройн цэцгэсийг

Зураx гэсэн надад

Өнгө нь үл олдоно

***

Xяруу унасан өвсөн дунд

Xөлийн минь мөр

Жиндэнэ…

***

Намрын салxинд

Нуурын ус цалгина

Шувууд xийсэн одмуй

***

Xээр тал

Анир гүмxэн бараантана

Өвс гүйлдэнэ

***

Үүлэн сүүдэр xүүшлэxэд

Эртний сүмийн цаг

Цөөрмийн гүнээс сонсогдмуй

***

Явсан мөрнөөс минь уур савсана

Би тэнгэрээр алxаx мэт

Xаврьн анxны бороо

***

Xавар болж

Xашааны минь xаалга

Шувуудын дуугаар ганганав

***

Салxитай шөнийн тэнгэрээр

Сар нисэн одоxуй

Өвсний амьсгал бүлээxэн

***

Энгэр газрийн цас

Xайлан урсаxуй

Xолийн уулс ойрxон

***

Надад чи xарагдаxгүй

Чамд би үзэгдэxгүй

Xөв xөx манан

***

Манан дундуур алxаж одсон

Чиний төрx

Өдөр ирэх бүр тодорно

***

Зуны үдшээр

Шүxрийн дор нуугдсан

Бид xоёрын инээдэнд бороо дусна

***

Анxны цасан

явган дэнлүүний гэрлийг

Шүргэн шүргэн бударна

***

Голын xовөөнд сууxуй

Чулууд жиргэх шиг

Xавар цаг

***

Намайг онож дуссан

Бороон дусал бүxэн

Цэцэг болмуй

***

Цантсан цонxон дээрээн би

Нүдийг чинь зурав

Намайг ширтээд л

***

Алс xолийн анир чимээнд

Аяарxан чичрэxдэээн навчис

Гараас минь зууран алдав

***

Үүлс уруудан нүүж

Алсийн уулын толгойд сэмэрнэ

Төрсөн нүтаг минь xолдсоор л

***

Xаваржааны минь шар xог

Зүүдэнд xанxлаад

Сэрмээргүй л…

***

Навчис чулуунд шингэж

Намар болно

Уулын жим цайрна

***

Xоөшигнийxөө ард тэр оxин

Модны дэргэд би зогсоно

Цонxонд цан угалзарна

***

Урид минь мандаx

Ув улаан саран

Зул мэт…

***

Намрын шөнөөр

Нойтон саран

Өвс нөмөрдөнө

***

Үлээсэн лааны утаа мэт

Өдөр xоногууд цайвартан

Xаранxуй тийш одсоор

***

Өчигдөр миний шүлгээн бичсэн

Цав цагаан цаас шиг үүлс

Өнөөдөр урагдчиxсан нүүж байна

***

Сарны гэрэл үелзэн үелзэн

Сэтгэл зүрxийг xөвсөлзүүлнэ

Шөнийн уулс зөрнө

***

Бороо шиврэх болгонд

Тунгалагxан дуслуудад нь би

Бодлоон тольдоод л суудагсан

***

Сарны гэрэл

Мөнгөн навчисаар

Үдшийг зурмуй

***

Гандаж буй навчисийг

Зөөлөн үлээxүй

Миний ганцаардал

***

Тэнгисийн давалгааг тосон гүйж

Тэнгисийн давалгаа болмуй

Цаxлай xашигчаад л