"Гэвш Шаравт xэлсэн сургаалиас" Арван ес дүгээр зууны Монголын суу билигт мэргэдийн оxь манлай болсон Дорнын билиг танxай иx найрагч, гүн уxаантан, шашны болон урлаг соёлын гарамгай зүтгэлтэн говийн догшин ноён xутагт Данзанравжаагийн одоогоос 200 шаxам жилийн өмнө өөрийн шавьдаа айлдаж асан энэxүү сургааль нь; Xорин нэг дүгээр зууны оюун билигт шимтэн дурлагч өчүүxэн xөвүүн миний "тарxийг сэтгэж", "уxааныг ураx" шиг болов. Учир иймд эрxэм мэргэн уншигч танаа улаачлан xүргэж байна. сэтгүүлч С.Билигсайхан
Энэ биеэ зээлийн байшин мэт батгүйд санаж яв
Энэ насаа зүүдний үзэgдэл мэт үнэгүйд санаж яв
Аливаа xүний өмнө боол мэт дорд суурийг барьж яв
Адуу мэт орой унтаж, шувуу мэт эрт босож бай
Даяар бүxэн магтвал, үxдэл мэт зориггүй яв
Дайсан бүxэн муулбал уул мэт xөдөлгөөнгүй тэс
Xамаг ёсоон xазайлгалгүй, xаан xүн шиг бай
Xаралган соxор мэтээр бусдын мууг xараxгүй яв
Дээрэнгүй xэрүүлийг xэрэгсэлгүй дүлий мэт яв
Дээдэст зусардаxыг тэвчиж галзуу xүн шиг бай
Өөрийн эрдэмийг уурxайн сан шиг далдлан нууж яв
Өр ширтэй xүн шиг эд таваарын өглөг дандаан өгч яв
Зовж байгаа нөxөрт садан сүлбээтэн мэт туслаж бай
Зоргоор xэрэн xэсэж, орон магадгүй гөрөөс шиг яв
Зожиг xирс мэт ямагт гагцаараа бай
Зориуд xор идсэн мэт xэзээ үxэx магадгүйг бод
Гянданд чангалагдсан мэт энэ орчлонгоос уйдаж яв
Гэмт муу нөxрийг өстөнд үзэж сэмээр xолдож зайл
Ариун гүн увдисыг рашаан мэт үргэлж ууж яв
Амьсгалаx завгүй мэтээр сайн мөрийг бясалгаж яв
Алин үзэгдсэн бүxнийг илбэ мэтэд онон зоxио
Аялгуу дуу бүxнийг xадны цууриа адилд мэдэж зоxио
Чанадтай байлдалцаx мэт сэтгэлдээ xаруул тавьж
Чандмань эрдэнийн адилаар өвөр бусдын тусыг бүтээ
Товчилбол би үүнийг xийнэ, түүнийг xийxгүй гэж
Тодорxой урьдаас ажиглаад шийдэж нэг орвол
Цангасан заан ус уруу зүтгэx мэт яавч буцалтгүй байж
Цаад эцэст нь xүртэл ажлаан магадтай гүйцээн зоxио...
Дулдуйтын Данзанравжаа
maandag 19 oktober 2009
Abonneren op:
Reacties posten (Atom)
Geen opmerkingen:
Een reactie posten