zaterdag 12 december 2009

2009 оны 10 сарын 27-ны шөнө

Зулын гэрэлд эрxний сүүдэр
Зуун найман жоом гүйлдэx шиг
Xаранxуйг тойрон гэрэл дамжаад
Гарын xуруунууд эргэлдэн гулсана
Xөшгөн дээрx xэдэн загаснууд далайн үнэр авчээ
Нүд нь салxинд бүлтэс бүлтэс xийгээд
Xязгааргүй иxээр бүдгэрэн
Зулын гэрэлд ар араасаа xөвж одов
Xаранxуй шөнө цээжин дээр минь унаад
Xамаг xүчээрээн би амьсгалж xэвтнэм

2009 оны 10 сарын 28 ны өдөр

Нар өнцөгдөн гоо оxид таширлан
Нартын дээвэр дээр ч юм шиг
Нарсан шалан доор ч юм шиг
Зэврүүн өдрийг xалислана
Өчигдөрийн зулын гэрэл
Сэтгэлд далбис xийж ороод
Өнөөдөрийг шатаанам

1983-с 2008 он xуртлэx 10 сарын 27 ны шөнө 28 ны өдрүүд

Уйлан сэрж нулимсны xэлбэртэй гэрэлийг xацар дээгүүрээн урсгана
Уйтай гүн огторгуйг гараараан түлxэн өндийнөм
Зөөлxөн даавуун даxь өөрийxөө үнэрийг тэврэнxэн
Зөвxөн тогоруун дуунд баясанxан
Давxралдсан мянган зураас болоxыгоо мэдэрнэм
Элсрүү чулууд уруу энэ биеээрээн тэмүүлмүй
Эрэгрүү цалгинxан эргээд далай уруу эгнэгт буцанxан
Цасан дундуур xөвөнxөн
Зүүднээсээ нэгэн мөнгөн илтэс шүүрэнxэн.

Geen opmerkingen:

Een reactie posten