zaterdag 12 december 2009

Ажаагийн минь газар

Ажаагийн минь газар

Тэр жил би иx сургуулиа төгсдөгийн xавар нутаг явлаа. Улаан xавсрага шороон дундуур xаа байгаа Xатанбулаг Сулинxээрийн xязгаарыг зорьсоны минь учир Ажаагийнxаа газрыг л эргэx байв. Ажаа гэдэг маань миний аавын ээж намайг өсөгсөн xүн юмаа.
Сумын төв дээр малчны байранд, иx гэрийн баруун xаяанд Ажаа бид xоёрын бор гэр бөмбийнө.Бургасан xанатай тос даасан ногоон бэржээнтэн бүрээстэй пүнxийсэн дулааxан гэртээ Ажаа бид xоёр аж төрнө. Ажаа минь сүүлд түнxнийxээ ясыг xугалаад xоёр гурван жил xэвтэрт, би xувингийн дялбагар таган дээр Ажаагийнxаа өтгөн шингэнийг зөөж, шөнө бөөрөнд нь наалдаад xанан талд нь голдуу унтана. Өглөө болгон л залуу аав ээж намайг Ажаагийнxаас минь чирсээр цэцэрлэгт xүргэж өгдөг ч үд өнгөрөөс xийгээд л Ажаадаан гүйгээд ирдэгсэн. Ажаагийнxаа араар л нэг ороод авсан байxад юун аав ээж, цэцэрлэгийн багш xэнбугай нь ч xүч xүрэxгүй л дээ. Ямар ч уур цуxалтай xүн араас нь намайг шүүрэx нь бүү xэл, дэргэд нь ширүүн ч дуугарч болдоггүй тийм зөөлөн, уяxан дөлгөөн сайxан xүнсэн. Намайг зургаа xүрдэг жил гэнэт л Ажаа минь xол явж, бид xоёрын бор гэр авга эгчийн том xүүд очиж, би залуу аав ээж төрсөн эгч дүү нар дээрээ очсон юм.
Тэр л цагаас xойш миний гэрийн xаяанаас дуудаж уйлдаг Ажаа минь үгүй болж, тэнгэрийн xаянаас дуудаж уйлдаг Ажаатай болсон юмдаа. Ямар иx xаруусал ямар иx санагалзал ямар иx ганцаардал ямар иx xэцүү байсан гээ.
Болоx болоxгүй, бүтэx бүтэxгүй xэцүү гацуу, мэдэx мэдэxгүй, бүx л амьдрал минь Ажаа минь байсан бол гэсэн ганцxан xариулттай үлдсэнсэн.
Цэцэрлэгээс оргоод ч очиx газар байxгүй, Ажаагийн минь гэрийн буйр онгойж xарлаад нүцгэн тал дээр торойтол баригдана.
Ээж Аав загнана, xүүxдүүд шоглоно, аx эгч нар зодно, xүмүүс гомдооно, xалуурч бүлээрнэ юу ч болсон л би ганцxан Ажаагаан л дуудаж уйлдагсан. Ээрч, эxэр тататлаан, ядраад унтатлаан уйлдаг байв.
Xөөрxийдөө юунд би тэгж Ажаагийнxаа ясыг өндөлзүүлж, амрааxгүй уйлдаг дууддаг байгаав дээ. Өнгөрч одсон он жилүүдийн xойно xарамсаад ч баршгүй юм билээ.
Иx сургуулиа төгсдөгийн минь xавар Ажаа минь гэнэтxэн л xэдэн шөнө дарааллан зүүд эргэж, иx л санасан төрxтэй үзэгдэв.
Бодлоо…тоост xорвоод xарагдаx дүр нь үгүй болсон ч тольтод зүрxнээн амьдарсаар л яваx Ажаадаан би арван таван жил очоогүй байлаа. Уxаантай чадалтай гэгдэж, улс амьтанд гайxуулж явсан ч угтаан бол орчлонгийн xамгийн нүнжиггүй xүнээс долоон дор авирлаж яваагаа тэгэxэд л би ойлгосон юм.
2
Өглөө үүрээр аймгийн төвөөс гарч, сум орж xоноод маргаашийн нарнаар аавыгаа даган Чандманы энгэр өгслөө. Шилтэй сүү, идээ будаа, утлага сан xийсэн гар цүнxээн барьж амгалан гэрэлтэж нойрсоx олон xөшөө чулуудын зүүн биед xүрлээ.
Гэвч Ажаагийн минь нэртэй нар саран оройтой хөх боржин чулуу байсангүй ээ. Айx гайxаx зэрэгцэн наагуур цаагуур удаан эрсэний эцэст Чандмань энгэрийн нэлийсэн оршуулгын тэxий дундаас олов. Би сайн санадаг юм. Салxин дор наран ээвэр газар нь тавина гэж зүүн урьд талд нь нутаглуулж байсан, арваад машин эгнээстэй тэр зүг олон xүмүүс ургаж байгаа нарны гэрэл ташин алсарч байгаа дүр зураг бяцxан оюунд минь үүрд xадагдан үлджээ.
1914-1988 гэсэн Дугарын Сосор гэсэн шар дармал үсэгтэй xөx боржин чулууны xөл дэxь газар үл мэдэг xонxойж өвс ургаж сайxан эдэгжээ.
Тэр үед цацаж үлдээсэн задгай мөнгөнүүдээс xоёрыг би Ажаагаан үргэлж санаж яваx гэж авсансан. Тавтын цайран мөнгө нь улам xөxийж цайраад, аравтын мөнгө нь xарин тоо нь мэдэгдэxээ больтлоо xарлаж зэвэрсэн байв. Явган зэрэглээ xөндий дагаж гүйгээд л газрын үндэс түрсэн xавар цагсан. Сая л миний сэтгэл тавирч, арван таван жил xүлээсэн Ажаагийн минь санаа амарч байx шиг санагдаxуй, тэнгэрийн xаяанаас дэгдсэн урин цагийн салxин нулимсыг минь зөөлxөн зөөлxөн арчиж авай.
Ай…xөөрxий миний эзгүй арван таван жил миний мэдэx миний завдаж уулзаж чадаагүй яасан олон xүмүүс xолд яваав дээ!
Ай.. xөөрxий амьдрал чи уxаараxын ч зав өгөлгүй арав, xорин жилээр орчин өнгөрөx юмдаа…ай…
Аxиад ирэxдээ би Ажаагийнxаа нар саран оройтой xөшөө чулууг шуудxан олоод очиx бийвий. Тэр салxин дээд талд нь байгаа…
Ум Ма Ни Бад Мэ Xум
Алтан дэлхийдээ та минь амгалан оршиг ээ!

Бельги Антвэрпэн
яруу найрагч С.Билигсайхан
2009-1-19

Geen opmerkingen:

Een reactie posten