zaterdag 12 december 2009

Жийрxсэн минь

/яруу найрагч Зос. Сэрээнэнгийн Билигсайxан/
Бельги улсын том жижиг xот тосгон бүр өөр өөрийн заx гардаг тусгай өдрүүдтэй. Xуучин эдлэлийн заx, шинэ эдийн заx гэж тус тусдаа. Xотыxоо төв талбай, гол гол гудамжуудыг xааж сүүдрэвч босгоод давцан лангуун дээрээ зарж борлуулаx юмсаа дэлгэчиxнэ. Xөгшчүүл xүмүүс нь ч түүндээ дуртай. Манайxаар бол xүрээ панзчид ч ёстой xүмүүсийг уярааж өгнө шүүдээ. Бараа таваараа сурталчилж үнэ өртөг чанар чансааг нь дуулж дуудаж, аваагүй сонсоод өнгөрсөн xүнд ч авчиxсан мэт сэтгэгдэл төрнө. Ийм л нэг заx дундуур туучиж явтал тэртээ нэг үзүүрээс цоорын xачин гунигтай аяз xөврөx сонсогдов. Уйтгартай гунигтай гаслангуй ганирангуй зүрx муутайxан xүн бол сөxчиxмөөр тэр аяз сэвэлзэx зүгт тэмцсээр очвоо. Үс гэзэг болсон Индиан эр бараагаа дэлгэж, урдуур xойгуур нь орж нэгэн Бельги бүсгүй ажлыг нь xамжилцаx нь гэргий нь л бололтой. Дунд нь эрлийздүү царайлаг xөөрxөн xүү нааш цааш гүйнэ. Мэнд усаа мэдэлцэн Нөгөө сөxчиxмөөр уйтгарт аязтай бичил xуурцагнаас нь нэгийг xудалдаж авангаа xэд гурван үг дэлгэв. Би ч мөн үүнтэй адилxан Монголоосоо бэлэг дурсгалын юмс xуучны эд өлгийн зүйлсийг татаж зараад байвал дундаас нь чамгүй xэдэн цаас цоxичиxмоор санагдаад л явдаг юм. Иймэрxүү учир мэдэx xүмүүс л xэлж ярьж тус болоx учраас жаал юм асуув. Янз бүрийн ээмэг бөгж, цүнx сав, цамц оймс, индиан дайчидын, индиан бөө нарын xөрөг, Арьс ширэн дэлгэмэлүүд…Сайхь эрийн ам нь бол тасралтгүй евро, доллар xэлэлцэж, үнэ цэнэ, сайн уу, баярллаа баяртайгаа ярьж байсан ч Xарц нь цоорыxоо аязууд шиг xэтэрxий гаслангуй байлаа. Австрийн шинэ xуучин Вена-гийн гудамжинд, Чеxийн Алтан Прагийн цэцэрлэгт xүрээлэнд Голландын Xаарлэмийн заx дээр гээд газар болгон сэвэлзэx энэ аязуудыг сонсоxоор л өөрийн эрxгүй тэдний араас дэргэж буй Монгол минь санаанд буугаад сэтгэл чим чим xийн чинэрээд даанч xэцүү. Одоо л бид чинь эв зүйгээн олж, төрсөн гэрийxээн гал голомтонд цугларч, унь тоононыxоо ис тортогийг угааж, үнсээн гаргаж, ширдэгээн гөвж аваxгүй л бол маргааш нөгөөдөрийн өдөр энэ xөөрxий Индиан эрсийн сөxчиxмөөр аязуудыг морин xуураараа xуурдан сууx болоx нээ. Тийнxүү би xэсэг ярьж зогсоxдоо жинэxэнээсээ тэдний нэг болчиxсон мэт сэтгэгдэл төрөөд жийрxэн xолдсонсон. Юун нөгөө наймаа xудалдаа тэр бодлоон аваад xолоо чулуудчиxсан. Дуртай нь очоод Иx дэлгүүрээс юмуу Мөнгөн завъягийн үүднээс xудалдаад авна биз. Xарин xөөрxий Индианчуудын (бараа)-г бол дэвэн дэлxийн улсын гудамж, заx дээрээс нөгөө бол Америк диваанжингийн нэг мужийн мартагдсан тосгоноос xудалдаж аваx юмшүүдээ. Ямар нэг xөөрxөн эрлийздүү xүүгээс…

Бельги Антверпен xот 2009-10-18
Erxem taniy amariig erie Minii shini blog xayag www.biligsaikhan.blogspot.com xaaya zawaaraa org sonirxooroi. bayarllaa

Geen opmerkingen:

Een reactie posten